Э.Бат-үүл нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 18-ны 11:00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.

Нийслэлийн прокурорын газраа өнгөрсөн оны 12-р сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …