Баянхошууны тойрогт MNBC шинэ салбар нээгдлээ

MNBC тоон телевиз хэрэглэгчиддээ ойртож, тэдний цаг завыг хэмнэх, үйлчилгээгээ түргэн, шуурхай хүргэх зорилгоор шинэ салбаруудыг нээн ажиллуулж байна. Тухайлбал, өнгөрөгч даваа гаригт /2019.01.14/ Баянхошууны тойрогт үйл ажиллагаа явуулдаг OUTLET худалдааны төвийн хоёрдугаар давхарт шинэ салбараа нээлээ. Энэ салбарыг нээснээр Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод буюу Баянхошуу, Зүүн, Баруун салааны MNBC тоон телевиз хэрэглэгч оршин суугчдад улам илүү ойртож байгаа юм.

 Мөн шинээр дахин дамжуулах станцыг байршуулснаар Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны оршин суугчдад MNBC тоон телевизийг хүлээн авч үзэх боломжийг нээж өглөө.

Иргэдийн хувьд тоон телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг шууд худалдан авах боломжгүй гэж санаа зовох хэрэггүй. Баянхошууны тойрогт шинээр нээгдсэн салбарт “Монголын санхүүгийн групп” банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байгаа. Тэдний хувьд MNBC-гийн шинэ хэрэглэгчдэд хүлээн авагч төхөөрөмжийг зээлээр авах маш таатай нөхцлийг санал болгож байгаа юм. Тодруулбал, шинэ хэрэглэгч та хүлээн авагч төхөөрөмжөө урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой юм байна.

Сар шинийн баярыг тохиолдуулан MNBC-гийн зүгээс 120.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан хүлээн авагч төхөөрөмжөө 85000 төгрөг болгож хямдруулаад байгаа аж. Мөн шинээр хэрэглэгч болсон тохиолдолд HBO телевизийн шилдэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг дөрвөн суваг, Sky тв кино сувгуудыг багтаасан LOYALTY багцыг нэг сар үзэх эрхийг бэлэглэж байгаа гэнэ.

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 24, 25 дугаар хорооны иргэд, оршин суугчид энэ цагаан сараар MNBC телевизээ хямралтай үнээр тавиулж, сонирхолтой телевизийн нэвтрүүлгүүд хүлээн авч үзэх боломжтой болж байна.

Дашрамд дуулгахад, Зүүн, Баруун салаа, Баянхошуу буюу алслагдсан бүсэд амьдарч байгаа иргэд 77109944 дугаарт залгаж захиалга өгөх боломжтой. Захиалга өгснөөр MNBC компанийн инженерүүд 24 цагаар таны гэрт очиж холболт, суурилуулалт хийж, үйлчилгээ үзүүлэх юм байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …