Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст өнөөдөр өдрийн 14 цагт автобус шатжээ.

Энэ талаар НОБГ-аас тодруулахад “Өнөөдөр 14:09 цагт Улаанхуарангийн эцэст автобус шатаж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах 63 дугаар ангийн 11 албан хаагч очиж ажиллан галыг унтраалаа. Автобус шатах үеэр дотор нь хүн байгаагүй, хүн гэмтэж бэртээгүй. Урьдчилсан байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны гэмтлээс үүдэлтэй хэмээн дүгнэлт гараад байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …