Тусгаар тогтнолын талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Нэг Архангай” төрийн бус байгууллагаас гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд эхэллээ.

Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцлоо. Арга хэмжээний үеэр “Нэг Архангай” ТББ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн эмчилгээ, үйлчилгээнд зориулж сүү, цагаан идээ хандивлалаа.

Үзэсгэлэн худалдаагаар Архангай аймгийн Чулуут, Хангай, Булган, Цахир, Ихтамир, Өндөр-Улаан сумдын 130 гаруй малчин өрх, цагаан идээ үйлдвэрлэгчид 200тонн гаруй цагаан идээг энэ сарын 31-ний өдрийг дуустал худалдаална.

Цагаан идээний үнэ:

Өрөм- 13,000-15,000₮
Сарлагийн өрөм- 2,500-3,500₮
Дээжний ааруул /25 ширхэг, гурван хос оройтой/- 200,000₮
Ээзгий- 10,000₮
Шар тос- 15,000₮
Хэвтэй чихэрлэг ааруул- 15,000₮
Энгийн чихэргүй ааруул-13,000₮
Бор тос- 15,000₮
Хорхой ааруул- 15,000₮
Сүү- 3,500₮ /1л/
Хурууд ааруул- 10,000₮
Чихэртэй хорхой ааруул- 15,000₮
Сүүн ааруул- 25,000₮
Чихэртэй хайлмаг- 15,000₮
Хайлмаг- 6,000₮
Аарц- 3,500

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …