ЕБС-ийн Хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношлогоонд хамруулж байна

Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношлогоог энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус газраас хүүхдийн автобусны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг.

Өнгөрсөн оны намар нийт 73 хүүхдийн автобус зөвшөөрөл авсан. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар оношлогоонд нийт найман тээврийн хэрэгсэл хамрагдаж, дөрвөн тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Нийслэлийн Тээврийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг хүүхдийн автобусны техникийн үзлэг, оношлогоондоо идэвхитэй хамрагдахыг сануулж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …