Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан удирдах ажилтнуудын зүгээс нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа.
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 0-28 хоногтой хүүхдүүдэд нэн шаардлагатай, 10 нэр нэр төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдээс багтсан 7.5 сая төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн аппаратыг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн дэд захирал Ц.Алтантуяа“Манай эмнэлэгт жилдээ 0-28 хоногтой 2,500 орчим хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Үүнээс 50 орчим хувь нь хугацаанаасаа өмнө эхээс мэндэлдэг учраас манай байгууллагад аппарат хэрэгсэл нэн шаардлагатай байсан. Төрийн байгууллагуудаас анх удаа удирдах ажилтнууд нь өөрсдөө санаачлан, мянга мянган хүүхдүүдийн эрүүл энхийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулсанд маш их баярлалаа” гэв.