Гоёлын наадмын бүтээлүүдэд оюуны өмчийн газар батламж олгожээ

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2019″ наадам өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон. Тус наадмаар загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилмэл бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгийн шилдгээ тодруулсан билээ.

Энэ жилийн наадмын нэг онцлог нь Оюуны өмчийн газраас батламж олгожээ. Тодруулбал, Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар  “Топ модель 2019″, “Гранпри 2019″,  “Гоёл 2019″ гэсэн  барааны тэмдгийг албан ёсоор эзэмших зөвшөөрөл олгожээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …