Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага О. Хангайд гардуулж өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2018 оны барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангайд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг дурсгаж, амжилт хүслээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …