Цагаан сараар хэрхэн зөв хооллох вэ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн  хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна.

1. МАХ

Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180г байдаг. 1 бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг байдаг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна.

Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах эрсдэлүүд үүсдэг.

Үүнд:
– Бие махбодыг хордуулах
– Жин нэмэх
– Өтгөн хатах
– Зүрх судасны эмгэг үүсэх
– Даралт ихсэх
– Ходоод гэдэсний эмгэг үүсэх
– Элэг, цөс, нойр булчирхайн эмгэг үүсэх
– Бөөр, тулай, үе мөчний үрэвсэлт өвчин сэдрэх зэрэг сөрөг үр дагавруудтай.

2. ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС-ийг түлхүү хэрэглэж байх хэрэгтэй.

Хоногт шаардлагатай хэмжээ хүнсний ногооны хэмжээ нь 400г байдаг. Аль болох түүхий ногоо жимс, тэдгээрийн шүүсийг уух нь зөв.

Ач холбогдол

o Махны задралаас үүссэн хорт бодис, холестерины шингэцийг саатуулж биеэс зайлуулах
o Хоол боловсролтыг эрчимжүүлэх
o Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
o Өтгөн хаталтаас сэргийлэх
o Жин нэмэхээс сэргийлэх
o Антиоксидант, фитохимийн бодис, будагч бодис, үнэрт бодис гэх мэт эрүүл мэндийг дэмжигч олон төрлийн бодис агуулдаг
o Аминдэм, эрдсийн өндөр агууламжтай
3. Мөн ус, шингэн зүйл тогтмол ууж байх нь зөв.
Хоногт шаардлагатай хэмжээ 2-2,5 л байдаг.

Усны ач холбогдол нь:

– Жин нэмэхээс сэргийлнэ
– Бие махбодыг цэвэрлэнэ
– Өтгөн хаталтаас сэргийлнэ
– Хоолны шингэцийг нэмэгдүүлнэ
– Даралт ихсэлтээс сэргийлнэ
– Бодисын солилцоог эрчимжүүлнэ
Хоол идэхээс 20-30 минутын өмнө ус ууж байгаарай.

4. ЧИХЭР, ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ТАЛААР:

Сахарын хоногийн хэрэглээ – 25-30 гр байдаг.
– Жин нэмнэ /200 мл ундаа 320 ккал/
– Элэг өөхөлнө
– Дархлаа сулруулна
– Шимт бодисын шингэцийг бууруулна

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …