Шинийн долоонд айл хэсэхийг цээрлэнэ

Сар шинийн золголт үргэлжилсээр байна. Эл өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Харин шинийн долоонд айл хэсч, гадагш зочлохыг цээрлэдэг билээ. Учир нь хар өдөр хэмээн үздэгтэй холбоотой. Тиймээс долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …