Татварын хөнгөлөлт авах хугацаа энэ сарын 15-нд дуусна

Татвар төлөгч, анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Мөн татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг.

Энэхүү хөнгөлөлтөд хамрагдах материалыг хүлээн авах хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандах юм.

Бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …