Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголын аварга Баярбаатарынд очиж золгожээ

Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголын их аварга, алдарт бөх Баярбаатарынд очиж золгосон зураг цахим хуудсанд олны анхаарлыг их татаж байна.

Тэрбээр шинийн наймны билигт сайн өдөр Өвөр Монголын бөхийн их аварга Баярбаатарыг зорин очиж золгожээ.Баярбаатар аварга Д.Дагвадорж аваргыг “Хатавч” боомтон дээр хөтөлгөө морьтой угтан тосч авчээ.

2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн Өвөр Монголын нэрт хүчтэн Баярбаатар энэ жил 41 нас хүрч буй бөгөөд 1024 бөхтэй наадамд гурав түрүүлэн, гурав шөвгөрч, 512 бөхтэй наадамд долоо түрүүлэн, найм шөвгөрч, 256 бөхтэй наадамд 34 түрүүлсэн их аварга юм.

 

 

 

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …