”Соёмбо” сонины 95 жилийн ой тохиож байна

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн бийр янтайгаас “Ардын цэрэг” нэрээр анх мэндэлж, тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын бэлэг тэмдэг болж ирсэн “Улаан Од” буюу өнөөгийн “Соёмбо” сонины 95 жилийн ойн баярын мэндийг эрхэм уншигчид, сонины үе үеийн сэтгүүлчид, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүнд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалан дарийн утаа үнэрлэн байлдаж явсан дайчин сонин, энх цагт улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүтээлч хамт олон, монголчуудын оюун сэтгэлгээнд тэсрэлт авчирсан хурц, хүчтэй нийтлэлүүдээрээ ардчиллын анхны дуу хоолой болон цуурайтсан шинэчлэгч хэвлэл бол “Соёмбо” сонин юм.

95 жилийн өндөр их түүхийг өөрийн хуудсанд хадгалж, Монголын цэрэг дайчид төдийгүй ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, сэтгүүл зүйн салбарт цэргийн сэтгүүлзүйг хөгжүүлэн өөрийн гэсэн өнгө төрхийг хадгалан үлдээсэн, олон арван сэтгүүлчид, улс төрч, нийгмийн зүтгэлтнүүдийг төрүүлсэн “Соёмбо” сонины хамт олонд дахин баярын мэнд хүргэж, амжилт хүсье. Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе!

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.МАНДАХБАЯР

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …