Холимог тулаанч О.Пүрэв хилийн чанадыг зорилоо

Холимог тулааны спортын шилдэг тамирчин О.Пүрэв дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр өчигдөр /2019.02.14/Улаанбаатараас морджээ.

Тэрбээр өнгөрсөн сарын 26-нд “АСА Цирк”-т зохион байгуулсан олон улсын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хамгийн дуулиант оролцогчоор тодорч байсан билээ. Олон нийтийн дунд “Пүрэвийн мухлаг”-ийн эзэн гэдгээрээ танил болсон холимог тулаанч тэмцээний зардлаа олохын тулд шаргуу хөдөлмөрлөж байсан нь олны талархалыг хүлээсэн юм.

“АСА Цирк”-т болсон энэ тэмцээний 57 кг-д О.Пүрэв Казахстаны тамирчин Габдуллин Алишeр Сагдатовичийг ялсан бөгөөд түүнд Т.Ганболд захиралтай “Алтан дорнод Монгол Корпорейт Хотел” ХХК-ийн хамт олон туслалцаа үзүүлэхээр болсон.

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …