Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

“Очир” төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд өнөөдөр  боллоо. Шүүхээс шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэр гаргалаа.

Шүүхээс БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөлөх М.Амарболдын өмгөөлөгчийн гомдол, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах Д.Жавхлангийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-нд гэмт этгээдүүдэд бүх насаар хорих ял оноосон. Харин Д.Жавхлан, М.Амарболд  нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …