Зургаан хүүтэй хосын хуримыг үнэ төлбөргүй хийнэ

Зургаан хүүтэй хос Гэрлэх ёслолын ордонд хуримаа үнэ төлбөргүй хийхээр болжээ. Гэрлэх ёслолын ордон, “Одонтой ээжүүд” групптэй хамтран улсын хэмжээнд найман гэр бүлийн хуримын зардлыг дааж хийхээр шийдвэрлэжээ. 36 хүртэлх насны, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой найман эмэгтэйг шалгаруулахад Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал тэдний нэгээр сонгогджээ.

Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй гэр бүл болж зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн 2018 оны зургадугаар сард “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоо хүртсэн байна.Хосууд хуримаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд хийхээр товложээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …