Төрөлхийн ба олдмол дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгааг Монгол улсад анх АУ-ын доктор, клиникийн профессор А.Өлзийбаяр хийснээс хойш 140 хүнд хийгдсэн байна. Харин Улсын хоёр эмнэлэгт 2 дугаар сарын 20-ны өдөр олдмолоор сонсголгүй болсон эмэгтэйд дунгийн суулгацын хагалгааг амжилттай хийлээ.
Энэхүү хагалгааг хийсэн багийн бүрэлдэхүүнд УХТЭ-ийн Чих хамар хоолойн их эмч Н.Асралт, Ш.Цамбаням, зөвлөх эмчээр УХТЭ-ийн Чих хамар хоолойн зөвлөх эмч клиникийн профессор Д.Чулуунбаатар, УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч АУ-ны доктор, клиникийн профессор Л.Бямбасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Т.Хажидмаа, сувилагч Ц.Мөнхмаа, Д.Урнаа, туслах сувилагч Б.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.
Цаашид энэхүү эмчилгээг тус эмнэлгийн практикт нутагшуулахаар төлөвлөж байна.