ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаа энэ сарын 23-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн талаар шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад “2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчимд иргэн Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.