БНХАУ-ын тэргүүн хатагтай мисс Э.Энхриймаад 100 мянган юань хандивлажээ

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон мисс Э.Энхриймаагийн “Сүрьеэгүй Монгол” төслийг БНХАУ-ын элчин сайдын яамнаас  дэмжиж 100 мянган юань хандивлажээ.

Хандивыг БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин өнөөдөр /2019.02.27/ мисс Э.Энхриймаад гардуулан өгөхөөр болжээ.

Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцох аж.

“Дэлхийн мисс-2018″тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны 10-р сараас эхлэн сайн дурын ажлуудыг тасралтгүй явуулсаар байна. Энэ хүрээнд сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орон даяар нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюань хатагтайд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидлыг бичиж хүргүүлсэн билээ.

“Дэлхийн мисс-2018″тэмцээний оролцогч мисс Э.Энхриймаа санаачлан байгуулсан “Энхрий Эрдэнэ” сангийн үйл ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал,

  1. Миссүүдтэй хамтран “Сүрьеэгүй Монголын төлөө”-видео сурталчилгаа хийж, олон нийтийн хүртээл болгосон.
  2. “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг таван зураач хүүхдийг шалгаруулж, урамшуулжээ.
  3. Ард иргэдийн дунд “100+ төгрөг” аян өрнүүлж, цугларсан мөнгөөрөө 2500 сүрьеэ өвчтэй хүмүүст хэрэглэх аминдэм, элэг хамгаалах бэлдмэлийг авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд гардуулж өгсөн.

Цаашид манай улсын өмнө тулгамдаад байгаа Сүрьеэгийн тархалтыг бууруулахад туслах зорилгоор мисс Э.Энхриймаа олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …