Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн ч хойшлогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул шүүх хуралдааныг 03 дугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сард цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …