МУГЖ Б.Сарантуяа “Морин хуур-2018” наадмаас “Гран при” хүртлээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 32 дахь жилдээ  зохион байгуулсан “Морин хуур-2018” наадамд Зууны манлай дуучин Б.Сарантуяа хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн дуугаар оролцож, “Гран при” шагнал хүртжээ.

“Морин хуур-2018” наамдын “Оны шилдгийн шилдэг Гран при шагналтан хөгжмийн зохиолч”-оор Х.Мөнх-Ертөнц шалгарчээ. Харин нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дорлиг, мэргэжлийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Ц.Пүрэвхүү нар шилдгээр шалгарсан аж.

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын ая “Эрдэнэт Монголоо дуурсана” дуу үзэгчдийн шагнал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдоржийн ая “Би Монгол бүсгүй” дуу болон хөгжмийн зохиолч Э.Эрболдын ая “Найз” дуу тусгай байр, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн аялгуу “Залбирал” дуу гуравдугаар байр, “Айзам” хамтлагийн хөгжимчин О.Хүрэлбаатарын аялгуу “Маш нууц” киноны “Үеийн үед” дуу дэд байранд тус тус шалгарчээ.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …