Ebarimt систем дэх иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй гэв

Иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа татварын нэгдсэн систем ebarimt.mn-д бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголт болон сар бүрийн урамшууллын сугалаанд оролцдог. Өчигдөр орой буюу /2019.3.4/-ний  орой уг системд иргэдийн бүртгүүлсэн байсан төлбөрийн баримтын дүн 0 болсон, зарим дүн нь буурсан зэрэг өөрчлөлт орсон талаар  цахим орчинд мэдээллээ.

Харин энэ асуудал дээр Татварын ерөнхий газраас тайлбар өглөө. Тэрээр  “Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас 23:50 хүртэл сүлжээг салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй” гэв.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …