
Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн жолооч Х жолоодож явсан ба өгсүүр замд зогсч, талийгаач Г машины дугуйнд эвээс хийхээр очтол машин хүч алдан, дээгүүр нь гарсан ажээ. Талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй газар дээрээ нас барсан байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл