Осолдсон дөрвөн иргэний ар гэрт нийт 193 сая төгрөгийн тэтгэмж олгоно

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна. Ослын үеэр нурангид даруулж амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тэтгэмж олгох нөхцөлийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас осолдогчийн ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. Дөрвөн тэжээгчээ алдсан ар гэрт нийт 193 сая 320 мянган төгрөгийн тэтгэмж олгох ёстой. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас осолдогчийн цалин, ажилласан жилтэй нь уялдуулж ар гэрт нь тэтгэмж олгоно гэж заасан” гэлээ.

Одоогоор осолд өртөж амиа алдсан дөрвөн иргэнээс хоёрынх нь цогцосыг нуранги доороос гаргаад буй бөгөөд үлдсэн хоёр иргэний цогцосыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …