Ц.Пүрэвтүвшин байцаалтаа өгч дуусаад гарч явлаа

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилан Эрүүгийн цагдаагийн газар аваачин, байцаалт авч байгаа.
Дөнгөж сая, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн газраас авч гарлаа. Тэрбээр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Харин Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас байцаалт авах ажиллагаа үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …