Цэнхэр үст Э.Цэрэн худал мэдээлэл тараасан уу

“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач Хан-Уул дүүргийн KH апартмент хотхоноос унасан байдалтайгаар амиа алдсан юм.

Тэгвэл Цэнхэр үст Э.Цэрэн болон талийгаач Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Ч.Гэрэлхүү нар цахим хуудсанд  “Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн сүүлийн гэрчийг устгалаа.

Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр угаалгын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо” хэмээн бичжээ.

Монголын Скаутын холбооноос өгч байгаа мэдээллээр талийгаач Г.Улсболд Монголын Скаутын холбооны удирдагч багшаар ажилладаг байсан бөгөөд Ч.Чамин-Эрдэнийг амиа алдсан өдөр нь Г.Улсболд нь ОХУ-ын Улаан-Үд хотноо ажлаар явж байсан аж.

Талийгаач Г.Улсболдын ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, ор үндэсгүй худал ташаа мэдээллийг дэвэргэж  тараахгүй байхыг хүссэн байна.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …