Осолдсон гурав дахь иргэний цогцсыг гаргалаа

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 Аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт гуравдахь иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт …