Автомашины улсын дугаар шинэчлэх асуудлыг цуцалжээ

Зам тээврийн хөгжлийн яам болон /ЗТХЯ/  Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ хамтран  тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудал яригдаж эхэлсэн. Тодруулбал, ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн автомашины улсын дугаарыг латин үсгээр дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол   хоёр  үсэг, гурван тоо байхаар өөрчлөх  талаар яригдаж байсан юм.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр дээр ажиллах үеэр автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсныг мэдэгдэв.

2018 оны байдлаар Монгол Улсад 970.880 тээврийн хэрэгсэл байгаагаас 537.671 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …