Жирэмсэлтээс хамгаалах Регеведон эмийг удаан хэрэглэж болохгүй

em-middleОхид, бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн эм, бэлдмэл хэрэглэх болж. Хуанли хөтлөх, бэлгэвч хэрэглэх хүсэлгүй бүсгүйчүүд суулгац, булчингийн тариа, ерөндөг сонгодог. Эдгээр бэлдмэл нь жирэмслэлтээс хамгаалах хэдий ч таагүй нөлөө үзүүлэх нь олонтаа. Тэгвэл өдөр бүр тогтмол цагт уух заавартай “Регеведон” хэмээх эм ямар үр нөлөөтэй бол…

Энэхүү эмийг ууж хэрэглэснээр жирэмслэлтээс хамгаалах төдийгүй өндгөвчний үрэвсэл болон умайн хүзүүний бохирдлыг эмчлэх сайн талтай ажээ. Гэхдээ “Регеведон”-ыг хоёроос дээш жил хэрэглэж болохгүй гэнэ. Учир нь, уг эмийн үйлчилгээ бие организмд тодорхой хэмжээний дадал үүсгэж, улмаар жирэмслэх магадлалыг бууруулдаг нь батлагджээ. Тиймээс жирэмслэхээр товлосон хугацаанаасаа зургаан сарын өмнө эмийн хэрэглээгээ зогсоох шаардлагатай юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …