Дөрвөн эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллажээ

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан дөрвөн иргэнийг хугацаанаас нь өмнө суллаж, хоёр иргэний ялыг хөнгөрүүлсэн тухай өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс мэдээллээ. Ийнхүү олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хоёр эмэгтэйн ял хөнгөрч, дөрвөн ээж үр хүүхэдтэйгээ уулзахаар болов.

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх ШШГЕГ-ын харьяа тус хорих ангид ял эдэлж байсан зургаан иргэнийг хугацаанаас нь өмнө суллах, дэглэм бууруулах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Прокурорын байгууллага эл дүгнэлтийг хянан хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тэдний дунд байсан өрх толгойлсон, таван хүүхдийн эх хэлэхдээ, “Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил, хөдөлмөр эрхэлж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг олгосон шүүх байгууллагад баярлалаа” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …