“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсыг өнөөдрөөр бүртгэж дуусна. Энэ жилийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн юм. Хэрэгжиж эхлээд зургаан жил болж буй уг хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлж билээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулдаг. Шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамруулж, цэргийн алба хаадаг байна. Одоогоор “Оюутан цэцэг“ хөтөлбөрт 5000 гаруй оюутан хамрагдаж байгаа аж.


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …