Холливудын оддыг зургаа авахуулахдаа хэрхэн “поз” авах вэ гэдгийг нь мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэдгээр мэргэжилтнүүдийн зөвлөж буй бүсгүй таныг бие галбирын хувьд төгс харагдуулах шалгарсан 10 “поз”-ыг хүргэж байна.
Анжелина зогсолт
Алдарт жүжигчин Анжелина Жолигийн үндсэн поз. Дараах байдлаар зогсож, бага зэрэг инээмсэглэнэ. Хэрэв таны хувцас жигд өнгөтэй биш, нуруу намхан бол энэ позыг бүү ашиглаарай.
Хоёр гар ташаанд
Энэ нь өөртөө бүрэн итгэлтэй шинжийг илэрхийлдэг. Хоёр гараа бэлхүүс дээрээ тавин мөрөө бага зэрэг өргөнө. Энэ зогсолт нь таныг өөртөө итгэлтэй харагдуулахаас гадна зүүсэн гоёл чимэглэл, өмссөн хувцас, нуруу, бэлхүүс гээд бүх л зүйлсийг тань тодотнож сайхан харагдуулдаг. Гүйцэтгэл хялбар энэ поз нь ямар ч нөхцөлд хүн бүрт тохиромжтой байдаг.
Хагас хазайлт
Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад биеээрээ бага зэрэг хазайна. Энэ нь богино болон албан хувцаслалтад тохиромжтой бөгөөд хөлийн байрлал чухал. Хэт богино юбкатай үед зохимжгүй.
Биеэ хагас эргүүлэн эргэж харах
Чигээрээ явж байхад араас чинь хэн нэгэн дуудсан мэт аажмаар эргэж харж буй энэ поз нь таны бэлхүүсийг илүү нарийн харагдуулдаг.
Сэнжтэй аяга
Энэ нь маш эмэгтэйлэг, сонгодог харагдуулдаг “поз” юм. Нэг мөрөө бага зэрэг урагшаа болгож тухайн мөрөн талын гараа шулуун унжуулна. Нөгөө гараа ташаандаа авснаар сэнжтэй аяга шиг хэлбэр үүсгэнэ. Энэ нь бүсгүй таны бэлхүүсийг илүү тодотгож өгдөг.
Алхаж буй мэт зогсох
Алхаж байгаа мэт харагдах энэ зогсолт нь таныг ер бусийн бөгөөд байнга эрэлхийлж, аливааг дуустал нь хийдэг, хичээл зүтгэлтэй харагдуулна. Мөн хажуу талаасаа таны хөлийг урт нарийхан харагдуулдаг. Хэрэв таны хөл ил гараагүй хувцас өмссөн бол тийм ч тохиромжтой биш.
Хажуу тийш харан нуруугаа хотойлгох
Нуруугаа хотойлгож, хажуу тийш харах энэ поз нь таны өгзөг, нурууг илүү тодруулж, галбирлаг харагдуулна.
Хоёр гараа урдаа авах
Энэ нь маш энгийн боловч таныг загварлаг хирнээ даруухан, хөлийг тань нарийхан, урт харагдуулдаг. Хэт богино даашинзтай үед тохиромжгүй бөгөөд ичгүүртэй харагдуулна.
Элсэн цаг
Нэг гараа бүсэлхийндээ авч, нөгөө гараа доош нь сул унжуулах ба гараа ташаандаа авсан талынхаа хөлийг нөгөө хөлнөөсөө бага зэрэг урд тавина. Энэ зогсолт нь таны хөлний асуудлыг нууж, урт харагдуулах бөгөөд бүх хувцас дээр зохицдог. Гол анхаарах зүйл нь нуруугаа тэгш байлгах юм.
Хоёр гараа унжуулах
Энэ нь харахад болон гүйцэтгэхэд маш энгийн боловч таны хувцасыг илүү тодруулж, биеийн харьцааг зохистой харагдуулдаг. Хэт богино юбкатай үед тохиромжгүй.