Төрсөн эгчийгээ хөнөөсөн залууд бүх насаар нь хорих ял оноолоо

Төрсөн эгчийгээ галдан шатаасан залууг бүх насаар нь хорих ял оноолыг өчигдөр /2019.03.13/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал, шүүгдэгч Д.Батхуяг, О.Энхбаяр нарыг бүлэглэн санаатайгаар хүний амь насыг онц хэрцгий аргаар бүрэлгэсэн нь мөрдөн шалгах явцад тогтоогдож, дээрх хэрэг шүүхэд шилжсэн юм.

Шүүхээс Д.Батхуяг, О.Энхбаяр нарт бүх насаар нь хорих ял оноогоод байна.Хэргийг сануулахад талийгаач бүсгүйн төрсөн дүү найзынхаа хамтаар талийгаачийн хоолойг боож хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаагаад зугтаасан гэдгээ мэдүүлсэн юм.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …