Өндөр үнэтэй, эмчилгээний шампуниуд тусгай үйлчилгээгүй болох нь нотлогджээ

877594_0_500354_95421.jpgҮс уналт, халзралтаас сэргийлэх ,үсийг эрүүл байлгах зориулалтаар бусад бүх төрлийн шампуниудаас илүү их хэмжээгээр сайн төрлийн түүхий  эд ашиглан үйлдвэрлэгдэж ,   уламжлалт аргаар  бүтээгдэн   Солонгосын од жүжигчид сурталчилж ирсэн эмчилгээний чанартай шампуниуд ,одоогоор  Солонгос улсын нийт шампунийн зах зээлийн 28.5%-ийг эзэлж байгаа билээ.

  Харьцангуй үнэтэй  Лё , Лиен , Дэнгимори нэртэй дээрх 3 төрлийн эмчилгээний  шампуниудийг үйлдвэрлэхэд ашигласан түүхий эдийн орц,  хэмжээний  тухай тайлбар  хайрцаган дээр нь тийм ч тодорхой бус байгаагаа LG, Аморе Пасифик компаниуд бизнесийн нууц  хэмээн тайлбарласан ба  уг шампуниудын найрлага бусад энгийн шампуниас төдийлөн ялгаагүй байсан байна.

Үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг химийн бодисыг  найрлагандаа бага зэрэг хэмжээгээр агуулж байгаа дээрх үнэтэй худалдаалагддаг шампуниудыг хэрэглэснээр эрүүл мэндээрээ хохирсон гомдол одоог хүртэл гараагүй хэдий ч хэрвээ хэрэглэж байгаа бол үсээ  угааж дууссаныхаа дараа усаар сайтар зайлах хэрэгтэй ба уг асуудлыг зохих байгууллагууд шалгаж эхэлжээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …