Зэвсэгт хүчний 167 -р анги цэргийн гавьяаны одонгоор шагнуулав

Батлан хамгаалахын яамны сайдын 1973 оны 8-р сарын 7-ны өдрийн Н/228 тоот тушаалаар “Ардын армийн мотобуудлагын I тусгай бригадын мотобуудлагын II тусгай батальоныг БНМАУ-ын өмнөд хилийг Даланзадгад-Хүрмэн, Номгон, Баян-Овоогийн чиглэлд халхлах зорилгоор автомашинаар марш үйлдэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлуулсан.

Тус анги стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, улс орныхоо энх цагийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн гавьяаг Монгол Улсын төр, засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор тус ангийг “БНМАУ-ын Баатар Хурандаа генерал Ж.Лхагвасүрэн”-гийн нэрэмжит болгосон.

Тэгвэл Зэвсэгт хүчний 167-р анги түүхт 46 жилийн ойн босгон дээр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР шагнууллаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …