Б.Махбалын шүүх хурал өнөөдөр болно

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Түүнийг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутган, шүүх юм.

Түүний шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор ирсэн. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр товлогдсон хуралдаанаар хохирогчийн талаас 11 хүнийг гэрчээр дуудаж оролцуулах хүсэлт тавьснаар ийнхүү өнөөдрийг хүртэл хойшилсон юм.


Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …