Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 5-ны хүртэл хойшиллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал  өнөөдөр 10.00 цагт эхэлсэн ч дуудсан гэрчүүд бүрэн ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Шүүх бүрэлдэхүүн дараагийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

 Шүүх хуралд  хэрэг гарсан үед албан үүрэг гүйцэтгэж байсан ЗТХЯ-ны удирдлагууд болох сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга, хэрэг гарахад хамт байсан газрын дарга нарыг шүүхээс дуудуулжээ. Харин хуралд зарим нь оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлээд байгаа бөгөөд сайд болон газрын дарга нар нь ирсэнгүй. Харин тухайн үед Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл гэрчээр оролцсон юм.

Хохирогч талын өмгөөлөгч шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар хүсэлт гаргасан аж. Мөн өнөөдрийн шүүх хурал хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх дахин нэмэлт дөрвөн гэрч дуудуулах хүсэлт гаргасан ч бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …