АН-ынхан Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэдэд  60 мянган төгрөг тарааж эхэлжээ

Баянзүрх дүүргийн 10 , 19 дүгээр хороонд ИТХ—ын дахин сонгууль ирэх 23-ны өдөр болох гэж байна.  Эргэн сануулахад 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тараасан нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн 10,19-р тойрогт дахин сонгууль явуулахаар гурван шатны шүүх шийдвэрлэсэн билээ.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос дахин сонгууль явуулах тухай тогтоолыг 2018 оны хоёрдугаар сард гаргасан. Тогтоолоор сонгуулийг  энэ сарын 23-ны өдөр явуулахаар болсон юм.

Тэгвэл удахгүй болох Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд АН өөрсдөө албан ёсоор оролцохгүйгээ мэдэгдсэн хэдий ч бие даагч нэр дэвшүүлэн оролцуулж байна. Ингэхдээ өмнөх сонгуулийг будлиантуулсантай ижил аргаар буюу мөнгө тарааж иргэдийн саналыг худалдаж авахаар улайрч байна.

Тодруулбал, АН-ынхан Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороонд амьдардаг иргэдтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах нэрийн дор 60 мянган төгрөг тарааж эхэлжээ. Иргэдийн саналыг худалдаж авах замаар ямар нэгэн аргаар сонгуульд ялахаар улайрч байгаа нь дахин хууль зөрчсөн үйлдэл болж байгааг баримттайгаар албан ёсоор олон нийтэд мэдээлж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …