Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2019.03.18/ буюу цэргийн баяраар гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл харьцангуй бага бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан гэх мэдээлэл байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах хэргүүд дийлэнхийг эзэлсэн байна. Тухайлбал, тус дүүргийн “Star” караоке баарны үүдэнд иргэн Ц-г үл таних С, Г нар нь шалтгаангүй зодож танхайрсныг илрүүлсэн аж.

Одоогоор дээрх хэргийг тус дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Дашрамд, Цагдаагийн ерөнхий газраас энэ сард “Нэг хором уураа тэвчье” аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд дээрх хэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …