Ц.Элбэгдорж: Миний өрөөг нэгжээгүй

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийж, 1000 гаруй уран зураг хурааж авсан гэсэн мэдээлэл өнөөдрийн зарим хэвлэлд нийтлэгджээ.

Энэ талаар  Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа, “Женко технологи. Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу! Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280 сая ам.долларын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу. Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …