Дарханы замыг дөрвөн урсгалтай болгоно

Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг засаж, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр болсон. Тэгвэл Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг дөрвөн урсгалтай болгох ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ)-ны 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлэх гэж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр мэдээллээ.

ЕСБХБ Монгол Улсад нийт 99 төсөлд 1.6 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгосон байна. Харин 2017 оноос Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Засгийн газар 2019.02.26-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо ийнхүү хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Энэ хүрээнд нийт 300 хүртэл сая ам.долларыг 10-18 жилийн хугацаатай, эхний гурван жил үндсэн төлбөрөөс хөнгөлөх, үлдсэн хугацаанд тохирсон хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр авах боломж бүрдэх бөгөөд 120 сая долларыг нь Дарханы замд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

 

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …