
Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр нь өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөгдөх хүсэлтээ өгсөн тул дараагийн дарга томилогдох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой байна.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явж байгаад осолдож, нэг нь нас барсан, хоёр хүн бэртсэн. Мөн урьдчилсан хорих 461-р ангид шүүгч амь насаа алдсан хэрэг гарч, өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээж байгаа аж.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл