Жүжигчин Н.Ялалт “Налайх дүүргийн Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалтыг Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар “Налайх дүүргийн Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Шагналыг өнгөрөгч амралтын өдөр буюу 03 сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтын үеэр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгч баяр хүргэжээ.
Тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээн амилуулж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшуулж чаддаг авьяаслаг уран бүтээлчдээ уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …