Прокурор асан Е.Сагсайн бичлэгийг ил болголоо

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян өчигдөр амласан ёсоор Улсын ерөнхий прокурорын орлогч, прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Улсын Ерөнхий прокурорын туслах Ё.Сагсай нь өөрийн албан тушаалаар дарамтлан шүүгдэгч, яллагдагч нарын эхнэрүүдтэй бэлгийн харьцаанд ордог байсан.  Бичлэг дээр шүүгдэгчийг дарамтлан, бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ийм л хүмүүс хууль, хяналтын байгууллагад ажиллаж байна. Мөн эмэгтэйчүүдийг эрх үүний цаана зөрчигдөж, өндөр албан тушаалтнуудтай холбоотой хүчингийн хэргийн хохирогчид хохирогч болж, хэрэгтнүүд мултарч байгааг хөндөж “Хамгийн нуугдмал, илэрдэггүй, ирсэн ч баригддаггүй, баригдсан ч шүүгддэггүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой хэрэг яаж шийдэгдэж байна, бэлгийн дарамтад өртсөн хэрэг яаж явагдаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Худал хэлсэн хүмүүсийг өмгөөлж, шударга үнэнийг үгүй хийж байна. Тиймээс би иргэн хүнийхээ хувьд, хуульч хүнийхээ хувьд хууль, хүчний байгууллагыг цэвэрлэхийн төлөө тэмцэнэ. Дээрхтэй ижил байдлаар хохирсон иргэд байвал холбогдохыг хүсч байна” гэлээ.

Э.Эрдэнэжамъяны олон нийтэд үзүүлсэн бичлэгийн үргэлжлэх нийт хугацаа  4-5 минут бөгөөд уг  бичлэгээс олон нийтэд үзүүлэх боломжтой 30 секундийн бичлэгийг сонсголоо.

 Өчигдөр /2019.03.21/-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийх үеэрээ”Прокурорын байгууллагын Ё.Сагсайн тухай миний ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг “Сагсайдаж” ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон” “гэх мэдээллийг өгсөн юм.

 

 

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …