Зургаан настай хүү гурван давхраас унаж нас баржээ

Баянзүрх дүүргийн 13-р хороонд өчигдөр буюу энэ сарын 21-ны өдөр  зургаан настай эрэгтэй хүүхэд осгож нас барсан байдалтай олджээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гурван давхраас хүү унаж бэртсэн. Улмаар автозогсоолд байршуулсан байсан машины доор 2-3 цаг турш тусламж авалгүй хэвтсэн учраас осгож нас барсан байсан аж.

Уг хэргийг мөрдөн шалгах үеэр амь насаа алдсан зургаан настай хүү гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн байсан бөгөөд гэрээсээ гарах гэж байгаад унасан нь тогтоогдсон байна.

Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй ганцааранг нь гэртээ үлдээхгүй байх, цонх тагтны цоожийг тогтмол шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …