Түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангинд нуун хил гаргахыг завджээ

Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтоор түүхийн дурсгалт эд зүйлсийг нууцаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн байна.

Тодруулбал, “47-60 ДГО” улсын дугаартай  тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангид  нууж, улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Уг зөрчлийг гаалийн байгууллага илрүүлж,   харьяаллын дагуу  цагдаагийн байгууллагат шилжүүлжээ.


Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …