Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржоос нэг тэрбум төгрөг нэхэмжлэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч,нэг тэрбум төгрөг нэхэмжилж байгаагаа зарлалаа. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа  “Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …