“Хүрээ” амаржих газрыг “Хангарди” одонгоор шагнана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 23-ны өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан “Хангарди” одонгоор шагнах санал оруулсныг олонхи дэмжиж баталлаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээндээ ажлын хариуцлага алдахгүй, ёс зүйн харилцаа, хандлагаа дээшлүүлэн ажиллахыг нийслэлийн ИТХ-ын дарга онцгойлон анхаарууллаа.
Түүнчлэн хуралдаанаар Улаанбаатар хотын Төв номын сангийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын санг Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсны нэрэмжит болгох шийдвэр гаргалаа. Номын сангийн орчин нөхцөл, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг илүү олон талт байлгах, тэдний сонирхлыг татахад анхаарч, бүтээлч ажиллах хэрэгтэй гэдгийг Тэргүүлэгчид холбогдох албаныханд хэллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …