Зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйг цагдаа аварчээ

Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй байжээ.

Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч оролгүй, цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа   гарган машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван төрөх тасаг руу түргэн шуурхай хүргэж эхийн амь насыг аварчээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …