БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы айлчлал өндөрлөж, өнөөдөр нутаг буцлаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн.

Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон юм.

Мөн ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болсон юм.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …